ОФИЦИАЛЬНЫЙ САЙТ КОМПАНИИ «ПЛАНЕТА РЕГИОНОВ»

Сар шинийн мэндчилгээ!

Дорно дахины хуанлигаар цагаан сар нь байгаль
дэлхий сэргэж,айл өрх болгонд үнэлж баршгүй зүйл
болох эрүүл энх, амар амгалан, баяр баясгалан,
сайн сайхан бүхнийг бэлэгддэг.

Хулгана жилд та бүхний хүсэл мөрөөдөл сэтгэлчлэн
бүтэж , айл өрх болгонд аз жаргал бялхаж, гэрэл
гэгээ гийж байхын ерөөл дэвшуулье!




Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!